Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тус зөвлөлийн гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлийн дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцлоо.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл” сэдвээр илтгэл тавив.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Эрдэнэ хэлэхдээ, “Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд баталснаас хойш хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаарх олон улсын 20 гаруй гэрээ, хэлэлцээр, конвенц, нэмэлт протоколд нэгдэн орсон байдаг. Эдгээр эрх зүйн баримт бичигт хүүхэд эрүүл, аюулгүй хамгаалагдсан орчин нөхцөлд эцэг эхийн хайр халамжинд өсөж, хүмүүжих эрхтэйг заан тунхагласан байдаг боловч ардчилал, хүний эрхийг дээдлэх энэ цаг үед ч хүүхдийн эрхийн ноцтой зөрчил сэтгэл зовоож байна. Ялангуяа хүүхдийн эрхийн зөрчил нийгмийн бүхий л хүрээнд гэр бүл, сургууль, цэцэрлэг, гудамж талбай хаана ч түгээмэл байна. Хэлбэрийн хувьд ч дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах, шоовдорлох нь өргөн байгаа нь харамсалтай. Энэ асуудлын гол шалтгааныг эцэг эх, гэр бүлд хүүхдээ аюул, эрсдлээс хамгаалах, эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг, чадвар болон сэтгэл хангалтгүй байгаатай холбож хармаар байна. Хүүхдэд зөв бурууг хэлж ойлгуулж, ухааруулж хүмүүжүүлдэг уламжлалт аргуудыг сэргээн, хүүхдийг залхаах, шийтгэх хандлагатай хүмүүжлийн аргыг халах санаачилгыг иргэд, эцэг эх, нийт олонд хандан дэвшүүлэхийг хүсэж байна. Энэхүү санаачилгын хүрээнд ХАХНХЯ Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах процессын шинжтэй Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хэд хэдэн цогц хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Мөн Хүүхэд эрх эдлэгч бусад субьектийн адил өргөдөл гомдлоо олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломжийг бүрдүүлж буй НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол”-ыг Улсын Их Хуралсоёрхон батлаад байна” гэв.

Хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл” болон“2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын хүрээ”баримт бичгийн төслийг хэлэлцлээ. Тухайлбал энэ үеэр Дээрх бодлогын баримт бичгийн төсөлдхүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлэхээр тусгажээ. Ингэснээрхүүхэдтэй зүй бус харьцах бүх хэлбэрийг хуулиар бүрэн хориглож,хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх стандарт үйлчилгээ хүртээмжтэй болох юм. Мөн хурлаар Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ