НИТХ-ын МАН-ын бүлэг ажил хаялттай холбоотой шаардлага хүргүүлнэ

Нийтийн тээврийнхны ажил хаялт нийгэмд багагүй асуудал үүсгээд буй. Тэд ажил олгогчдоосоо “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж анх ажил хаясан. Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан гэнэ. Хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул ийнхүү ажил хаяалт зарлаж байгаа хэмээн тэд тайлбарлаж байв. Гэтэл сүүлийн үед тэдний зүгээс тавьсан шаардлага өөрчлөгдсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болсон.
Ямартай ч ажил хаялттай холбоотойгоор өнөөдөр 14:30 цагт НИТХ-ын МАН-ын бүлэг Хотын дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус намын бүлэг ямар учраас уг үйл ажиллагаанд оролцох болсон нь тодорхойгүй ч Хотын даргад ямар шаардлага хүргүүлсэн талаар бид эргэн мэдээлэх болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ