Шаардлага хангахгүй эм худалдсаар байна

Зах зээлд худалдаалж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, сэрэмжлүүлэх, иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт хийж байна.
Энэ оны эхний хяналтыг дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх 43 байгууллага, дөрвөн эмнэлэг, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг хоёр байгууллага, 266 эмийн сан, нийт 315 байгууллагад хийлээ.
Ингэхэд хаяг, шошгын зөрчилтэй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа, цуврал, стандартын шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж, улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зарим эмийн савлагаан дээр бүртгэлийн дугаар бичигдээгүй нийтлэг зөрчил илэрсэн байна.Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 30 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгснөөс гадна зөвлөмж хүргүүлэн, байгууллага, албан тушаалтан, иргэдэд шийтгэвэр ногдууллаа.
Тодруулбал стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 97 нэрийн, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй давхардсан тоогоор 25 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 74 нэрийн, хадгалалтын дэглэм алдагдсан 13 нэрийн, нийт 209 нэрийн 6 562 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлсэн байна. 31 нэрийн эмийг зах зээлээс буцаан татах үүрэг өгч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хураалаа.
Цаашид аюулгүй, чанарын баталгаатай, эм, эмнэлгийн хэрэгслээр иргэддээ үйлчлэхийг эм хангамжийн байгууллагуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.
Зөвлөмж
ØЭмийг хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж, өөрийн биеийн онцлогт тохирсон эмийг эмийн жорын маягтанд бичүүлж, эмийн сангаас авах
ØТаны бичүүлсэн эмийн жор зөв маягтанд бичигдсэн, стандартад заасан мэдээлэл агуулсан, гаргацтай, баллаагүй байх
ØЖоронд бичигдсэн эмийг яаж хэрэглэх талаар эмч, эмийн сангийн жор баригчаас зөвлөгөө авах
ØТа ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрхэн хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж буй өвчнөөс хамаарах ба эмчлэгч эмчийн зөвлөгөөг авах
ØЭмийг хэрэглэх үед харшлын ямар нэгэн шинж илэрвэл эмч, эмийн мэргэжилтэнд мэдэгдэх
ØБиеийн байдал дээрдэж ямар нэгэн зовиургүй болсон ч эмчийн бичсэн эмийг үлдээлгүй уух
ØЭм уух цагийг баримтлах
ØЭмийн сангаас эм авахдаа таны авч буй эм нь дараах мэдээллийг бүрэн агуулсан эсэхийг нягтлан, эмийн сангийн жор баригчаас тодруулах хэрэгтэй
Эмийн сав, баглаа боодол дээрх хаяглалт, тэмдэглэгээ нь
дараах мэдэээллийг агуулсан байна. Үүнд:
ØЭмийн нэр /олон улсын болон худалдааны/
ØЭмийн хэлбэр /шахмал, үрэл, уусмал гэх мэт.../
ØЭмийн тун хэмжээ, тоо ширхэг/500мг, 10ш, гэх мэт.../
ØЭмийн үйлдвэрлэгчийн нэр
ØЭмийн цувралын дугаар
ØЭмийг хэрэглэх арга
ØЭмийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаа
ØЭмийг олгох нөхцөл /жортой эсвэл жоргүй/
ØЭмийн хадгалах нөхцөл
ØМонгол Улсын эмийн бүртгэлийн дугаар /Эмийн санд найруулан бэлтгэсэн эмэнд бичигдэхгүй/
Эмийг хадгалах горим
Гэрийн нөхцөлд эмийг зөв хадгалах нь эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой.
ØЯмар ч эмийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах. Энэ нь хүүхэд хордохоос сэргийлдэг
ØЭмийг өөрийнх /үйлдвэрийн/ нь саванд хадгалах.
ØДулаан, гэрлийн нөлөөнөөс хамгаалах. Гал тогоо, угаалгын өрөөнд эмийг хадгалбал чийг дулаан нь эмийн чанарыг алдагдуулдаг
ØШингэн эмийг хөлдөхөөргүй хадгалах. Тодорхой хадгалах нөхцөл заагаагүй бол заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй
ØХугацаа дууссан, хугацаа тодорхойгүй, нэр, хаяг нь бүрэн уншигдахгүй эмийг шууд устгах
- See more at: http://zasag.mn/m/inspection/view/9971 #sthash.sIbCPtF9.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ