МЗХ энэ сарыг “Хүүхдийн сар” болгон зарлалаа

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд зургаадугаар сарыг “Хүүхдийн сар” хэмээн нэрлэж хүүхэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Ийнхүү хүүхдийн сар болгон зарласан нь хүүхэд багачууд, өсвөр үеийхнийхээ хөгжлийг дэмжихэд залуучуудын оролцоо, нөлөөллийг идэвхжүүлэх, хойч үеийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхэд залуу хүнбүр үнэ цэнэтэй байхад анхаарах, хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллахад томоохон түлхэц болох юм.
Хүүхдийн сарын хүрээнд “Спирт үү Спорт уу” аян нээлт, Хүүхдийг зам тээврийносол аваараас урьдчилансэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахынтулд“Хүүхэд зорчиж байна” аян, “Хүүхэд бүрийн инээд аз жаргал бэлэглэдэг” сошиал медиа аян, “Хариу нэхээгүй тус” аяныг тус тус өрнүүлэх бол Сургалт судалгааны “Полиси” төвөөс “Нийслэлийн шилдэг сурагч-999” төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ