Загвар өмсөгчийн нас барсан шалтгааныг шалгаж байна

Загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын 1-ний шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг зуурдаар амиа алдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Түүнчлэн амиа хорлосон гэх таамгийг ч дэвшүүлээд байна.
Тэгвэл талийгаач Ч.Сүбээдэйг хоолой нь боогдсон байдалтай гэрээс нь олсон байна. Түүний нас барсан шалтгааныг тодруулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ