Улаанбурханы тохиолдол хоногт 305-аар нэмэгджээ

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол өчигдөр 10:00 цагийн байдлаар 12458 бүртгэгдсэн бол өнөөдөр 12763 болж 305-аар нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 540 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ