Үхлийн вирус хаяанд байна

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

-БНСУ-д лабораториор батлагдсан нийт 25 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан байна.

-Саудын Араб улсад лабораториор батлагдсан 9 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ.

-Оман улсад лабораториор батлагдсан 1 тохиолдол бүртгэгдэж, дэлхий дахинд лабораториор батлагдсан нийт 1174 тохиолдол, 442 нас баралтыг мэдээлсэн байна. Нас баралтын түвшин 37.6% байна.

Уг халдварт вирус нь манайхны олноороо зорчдог БНСУ, БНХАУ-д бүртгэгдсэн тул онц чухал шаардлагагүй бол гадны улс оронд зорчихгүй байхыг холбогдох албаныхан хэлсэн юм. Учир нь энэхүү өвчин тэмээний сүүгээр дамжин хүнд халдварласан бөгөөд гараар болон аяга тавагнаас халдварладаг аж. Иймээс гараа сайтар савандаж угаах, түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх, зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байхыг анхааруулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ