Малчдын санал асуулгыг програмаар боловсруулсан дүнгээс

ХААИС-ИТСД.Уранбайгал, Б.Мөнхжаргал, Э.Даваадулам

SPSS програмаар малчдын санал асуулгыг боловсруулсан дүнгээс

Судалгаанд 4079 малчин оролцсоны 21,9 % нь 35 хүртэл насныхан,33,1% нь 36-45 насныхан, 37,1% нь 46-аас дээш насныхан байна.

Та хэдэн настай вэ?

Та хэдэн настай вэ?

Total

18 хүртэл

19-25

26-35

36-45

46-аас дээш

Аймаг

Дундговь

0

1

11

18

15

45

Завхан

9

0

81

142

148

380

Орхон

0

0

8

12

29

49

Өмнөговь

1

9

46

75

69

200

Сүхбаатар

4

0

35

44

36

119

Сэлэнгэ

0

4

50

71

124

249

Төв

3

1

41

83

106

234

Увс

0

4

44

79

115

242

Ховд

10

0

71

118

157

356

Баян-Өлгий

0

2

49

100

139

290

Хэнтий

2

2

83

149

122

358

Баянхонгор

11

6

120

182

181

500

Булган

14

0

33

76

77

200

Говьсүмбэр

0

0

17

24

34

75

Дархан-Уул

1

0

17

34

40

92

Дорноговь

2

3

12

17

12

46

Дорнод

6

12

70

128

109

325

Total

63

44

788

1352

1513

3760

Хүснэгт 1. Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл

Бид 10 бүлэг, нийт 61 асуулт бүхий санал асуулгыг боловсруулсан бөгөөд малчдын бүтээгдэхүүн, түүхий эдээ борлуулж орлого олох байдал, цаашид аж ахуйгаа хэрхэн эрхлэх талаар асуултуудад төвлөрөн энэхүү илтгэлээ бичлээ.

Та цаашид мал аж ахуйгаа тогтвортой эрхлэж амьдрах уу?

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

Valid

Тийм

3147

77.2

88.7

88.7

Үгүй

203

5.0

5.7

94.4

Мэдэхгүй

198

4.9

5.6

100.0

Total

3548

87.0

100.0

Missing

System

531

13.0

Total

4079

100.0

Хүснэгт 2. Цаашид мал аж ахуйгаа эрхлэх хүсэлтэй

Та цаашид мал аж ахуйгаа тогтвортой эрхлэж амьдрах уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 88,7 хувь нь тийм гэж хариулсан байгаа нь малчид өөрсдийн амьжиргаа, амьдралын хэв маягтаа сэтгэл хангалуун байгаа гэж үзэж болох юм.

Таны маллаж буй малын тоо, ашиг шим нь танай өрхийн амьжиргааг хангаж чадаж байна уу?

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

Valid

Тийм

2428

59.5

64.8

64.8

Үгүй

1250

30.6

33.3

98.1

Мэдэхгүй

71

1.7

1.9

100.0

Total

3749

91.9

100.0

Missing

System

330

8.1

Total

4079

100.0

Хүснэгт 3. Өрхийн амьжиргааг хангаж байгаа эсэх

Таны маллаж буй малын тоо, ашиг шим нь танай өрхийн амьжиргааг хангаж чадаж байна уу? гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 59,9% нь тийм гэж хариулсан нь тэд хангалттай тооны малтай, эсвэл мал нь ашиг шим сайтай байгааг илэрхийлж байна.

Өрхийн хэрэгцээнээс илүүдэл бүтээгдэхүүн, түүхий эдээ боломжийн үнээр зах зээлд борлуулж чаддаг уу?

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

Valid

Тийм

2228

54.6

59.4

59.4

Үгүй

1410

34.6

37.6

97.0

Мэдэхгүй

113

2.8

3.0

100.0

Total

3751

92.0

100.0

Missing

System

328

8.0

Total

4079

100.0

Хүснэгт 4. Бүтээгдэхүүн, түүхий эдээ борлуулах байдал

Өрхийн хэрэгцээнээс илүүдэл бүтээгдэхүүн, түүхий эдээ боломжийн үнээр зах зээлд борлуулж чаддаг уу? гэсэн асуултад нийт судалгаанд оролцогчдын 54,6 % нь тийм гэж хариулсан байна. Энэ асуудлыг аймаг бүрээр авч үзвэл Ховд аймгийн малчдаас бусад нь боломжийн үнээр борлуулж чаддаг байна. Гэвч Ховд, Баян-Өлгий, Хэнтий аймгаас судалгаа өгсөн малчдын 41-51% нь үгүй гэж хариулсан байгаа нь зах зээлд хүрэхэд тээврийн болон хадгалалтын зардал өндөр байдгаас шалтгаалан ихэвчлэн хотноосоо борлуулж байгааг илэрхийлж байна.

График 1. Бүтээгдэхүүн, түүхий эдээ борлуулах байдал, аймгаар, хувиар

Мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтаас ашиг олж, хуримтлал үүсгэх боломжтой юу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 49,3% нь тийм, 41,4% нь үгүй эсвэл мэдэхгүй гэж, 9,3% нь хариулаагүй байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтаас өөр орлого олох боломжтой юу? гэсэн асуултад 42,9% нь тийм, 37,2 % нь үгүй, 10,3% нь мэдэхгүй гэж хариулсан бол 9,5% нь хариулаагүй байна.

Та эрчимжсэн суурин мал аж ахуйг хөгжүүлэх хүсэлтэй байна уу?

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

Valid

Тийм

2598

63.7

69.3

69.3

Үгүй

794

19.5

21.2

90.5

Мэдэхгүй

358

8.8

9.5

100.0

Total

3750

91.9

100.0

Missing

System

329

8.1

Total

4079

100.0

Хүснэгт 5. Эрчимжсэн суурин мал аж ахуйг хөгжүүлэх хүсэлтэй

Судалгаанд оролцсон малчдын 63,7% нь буюу ихэнхи нь нутаг дэвсгэрийн харъяаллаас үл хамааран эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх хүсэлтэй байгааг 5-р хүснэгтээс харж болно.

Энэ асуудлыг аймаг тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна.

График 2. Суурин мал аж ахуйг хөгжүүлэх хүсэлтэй, аймгаар, хувиар

Танай нутагт эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх боломжтой юу?

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

Valid

Тийм

2265

55.5

60.8

60.8

Үгүй

916

22.5

24.6

85.4

Мэдэхгүй

546

13.4

14.6

100.0

Total

3727

91.4

100.0

Missing

System

352

8.6

Total

4079

100.0

Хүснэгт 6. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж

Судалгаанд оролцсон малчдын 55,5% нь өөрсдийн нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Энэ асуудлыг аймгаар авч үзвэл График 3.-т үзүүлсэн байдалтай байна.

График 3. Эрчимжсэн аж ахуй эрхлэх чиглэл

Дүгнэлт

  1. Судалгаанд оролцсон малчдын ихэнхи нь өөрсдийн аж ахуйгаар амьжиргаагаа хангаад, бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд борлуулан хуримтлал үүсгэх боломжтой учир цаашид энэхүү аж ахуйгаа эрхлэнэ гэж үзэж байна.
  2. Малчдын дийлэнхи хувь нь суурин мал аж ахуй эрхлэх хүсэлтэй төдийгүй, тухайн орон нутгаа эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх боломжтой гэж хариулжээ.
  3. Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн малчид эрчимжсэн аж ахуй хөгжүүлэхийг ихээр дэмжсэн байна.
  4. Аймгаар авч үзвэл Баян-Өлгий аймгийн малчид мах, сүүний чиглэлээр үхэр, хонины аж ахуйг, Баянхонгор аймгийн малчид мах, сүүний чиглэлийн үхэр, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Ховд аймгийн малчид бүх төрлийн малын эрчимжсэн аж ахуйг, Төв аймгийн малчид сүүний чиглэлийн үнээний эрчимжсэн аж ахуй байгуулахыг дэмжсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ