Зуны соёл урлагийн томоохон арга хэмжээнүүд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9 дүгээр сарын 22 - ны өдрийн ээлжитXIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг3 үе шаттай хэрэгжүүлж байна.
- 6 дугаар сарын 5 “Венийн вальс” үдэшлэг -Чингисийн талбайд
- 6 дугаар сарын 6 Улаанбаатар марафон – Чингисийн талбайд
- 6 дугаар сарын 27 “Юбидэнс” фестиваль чөлөөт бүжгийн үдэш – Чингисийн талбайд
- 6 дугаар сарын 27, 28 “Play time” амьд хөгжмийн наадам – Монгол шилтгээнд
- 7 дугаар сарын 4 “Бест оф классикс” Сонгодог урлагийн үдэш – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 5 “Их талын жазз” Олон улсын жазз хөгжмийн наадам - Цэрэндоржийн гудамж дахь задгай талбайд
- 7 дугаар сарын 6 – 9 Мэргэжлийн морин хуурчдын уралдаан -Соёл Урлагийн их сургуульд
- 7 дугаар сарын 10“Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл
- 7 дугаар сарын 11 “Ариун хаврын тахилга” этно балет
- 7 дугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл амралтын хүрээлэнд
- 7 дугаар сарын 12 “Colors of Mongolia” хүндэтгэлийн тоглолт
- 7 дугаар сарын 13 "Дээлтэй монгол наадам" - Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 13 "Монгол дэнс фестиваль" - Драмын эрдмийн театрт
- 7 дугаар сарын 13 "Учиртай гурван толгой дуурь" – Чингисийн талбайд
- 7 дугаар сарын 15 Морин хуурын олон улсын фестиваль, мэргэжлийн морин хуурчдын уралдаан – Чингисийн талбайд
- 8 дугаар сарын 1 Олон үндэстний хоолны өдөрлөг – Үндэсний соёл амралтын хүрээлэнд
- 8 дугаар сарын 8 “Даншиг наадам, хүрээ цам” Өндөр гэгээний соёлынарга хэмжээ – Хүй долоон худагт
- 8 дугаар сарын 8, 9 “Улаанбаатар фүүд” фестиваль – “Вива сити” хороололд
- 8 дугаар сарын 29 “Алдрын танхим” Рок поп хүндэтгэлийн концерт – Чингисийн талбайд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ