Засаг дарга нарын өргөтгөсөн хуралдаан болно

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын өргөтгөсөн хуралдаанөнөөдөр 16.00 цагт Төрийн ордны“Б” танхимдболно. Энэ үеэр “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийн тухай, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Хөрс хамгаалал, махны экспорт, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох асуудлыг хэлэлцэх юмбайна. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг,Хүнсхөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ