Г.Дэнзэнг эрүүгийн хүнд элементүүдтэй нэг өрөөнд оруулсан гэв

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас саатуулсан билээ. Түүнийг хэвлэлд ярилцлага өгсөнийх нь дараа гэнэт саатуулсан юм. Тэгвэл түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Ингэхдээ түүнийг өрөөг сольж эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьсон байна. Үүнийг ар гэрийнхэн нь Г.Дэнзэнгдарамтлах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа аж. Г.Дэнзэнгийн хувьд нэр төрөө сэргээж, бохир улс төрчдийн "бай" болсон гэдгээ нотолно гэдгээ хоригдохынхоо өмнө хэлж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ