Багш нь оюутнууддаа үхлийн өмнөх захидал бичихийг заав

Нью-Йоркийн их сургуулийн гүн ухааны профессор багш оюутнууддаа тун хачин даалгавар өгсөн тул хамт ажиллагсдынхаа зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарчээ. Тэрбээр оюутнууддаа үхэх гэж байгаа хүний сүүлчийн захидал ямар байх ёстойг бич гэсэн даалгавар өгсөн байна.

Саймон Кричли гэдэг энэ багш сургалтын тун өвөрмөц хэлбэрийг хэрэглэхээр шийдвэрлэв. Мань хүн ном зохиолд маш ихээр дурдагддаг үхлийн талаар бодож тунгаахыг залуучуудад санал болгосон аж. Үүний өмнөхөн оюутнууд Адольф Гитлер болон Курт Кобейн нарын амиа хорлолтыг хэлэлцсэн гэнэ.

“Ганцаардаж үхэх нь хамгийн аюултай зүйл. Үхлийн өмнөх захидалдаа тухайн хүн өөрөө өөртэйгээ хүүрнэл өрнүүлдэг тул ганцаарддаггүй юм” гэж үүнийг багш эр тайлбарлажээ.

Тэрбээр оюутнуудад амиа хорлохоосоо өмнө толгойд орж ирсэн сүүлчийн санаа бодлууд ямар байж болох талаар хүүрнэл өрнүүл хэмээн 15 минутын хугацаа өгчээ. Сурагчид нь энэ даалгаврыг маш хариуцлагатай хандаж биелүүлсэн бөгөөд бүгд хугацаанд нь багтааж бичсэн байна. Тэгвэл энэ хандлага бусад багш нарын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөв. Багш нар залуучууд амьдралыг сайн дураараа орхих талаар бодох ёсгүй хэмээн үзэж байгаа юм. Харин сурагчид нь багшийгаа өмөөрч, хамгаалсан бөгөөд түүний хичээл маш их таалагддаг тул дахин дахин очиж сууна гэдгээ ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ