"Алдрын хүндэтгэл" тоглолт Чингисийн талбайд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэж байна.Тиймээс орой 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийнсор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцох юм.

Харанга хамтлаг нь 1989 онд Драмын театрын дэргэд байгуулагджээ. Тус хамтлаг 1989 онд ”Амьдрал” 1991 онд “Дэлхий ертөнц” 1993 онд “Миний рок” 1994 онд “Харанга” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтууд 1995 онд “Тэртээх өдрүүд” 1998 онд ”Эрин зууны хөг” 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд” 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд 2011 онд "Амьдрал 2" бие даасан тоглолтуудаа хийсэн байна.

Алдрын хүндэтгэл тоглолтыг UBSтелевиз шууд дамжуулна.

М.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ