Тогтоол усанд 2 хүүхэд живж нас баржээ

Үер, уснаас сэрэмжлүүлэх мэдээллийг өдөр бүр хүргэж байгаа боловч усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тухайлбал,

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Шишгэдийн гол”-д 2016.06.27-ны өдөр осолдсон иргэн Н-н цогцос тус голын “Хазаарын хоолой” гэдэг газар бургасанд тээглэн мандал дээр гарсан байна гэсэн мэдээллийг 2016.07.28-ны өдрийн 13.50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3, Цагдаагийн 3, нийт 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,2016.07.29-ний өдрийн 07:55 цагт /08:30 цагт/ цогцсыг гаргаж;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр, Эрдэнэтийн гүүрний баруун урд байрлах тогтмол усанд морь унасан хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.29-ний өдрийн 19:17 цагт /20:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /33 настай, эрэгтэй/ морьтойгоо осолдож нас барсан байсныг гаргаж;

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Төмөр замын урд тогтоол усанд 2 хүүхэд живсэн гэсэн дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 00:16 цагт /01:10 цагт/ хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Т.Эрдэнэхүү /6 настай, эрэгтэй/, Э /9 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ