Эрдоган Туркийн зэвсэгт хүчинд шинэтгэл хийх гэж байгаа тухай мэдэгдэв

Төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлого ингэх шалтгаан болжээ
Туркийн зэвсэгт хүчинд шинэтгэл хийнэ гэж тус орны ерөнхийлөгч Режеп Тайип Эргдоган мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.
Туркийн цэргийн албан хаагчдын төрийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлого ингэх шалтгаан болсон байна.Эрдоганы хэлснээр, бүх командлагч болон цэргийн жанжнууд батлан хамгаалах яаманд захирагдана, гэхдээ одоо зэвсэгт хүчнийг шуурхай удирдах дээд байгууллага нь Жанжин штаб болж байгаа ажээ.
Туркийн эрх баригчид тус орны цэргийн бүх дунд сургуулийг хаахаар шийдвэрлэснийг түрүүнд нь мэдээлсэн юм.Тэдгээрийн үүргийг шинээр байгуулах үндэсний батлан хамгаалахын их сургуульд шилжүүлэх юм байна.
Долоодугаар сарын 15-ны орой Туркт цэргийн эргэлт хийхээр оролдсон ч, бүтэлгүйтсэн билээ.Сүүлчийн мэдээгээр, үймээн дэгдээгчдийг оролцуулалгүйгээр Туркийн 246 энгийн иргэн амь үрэгдэж,2 мянга гаруй хүн шархаджээ.13 мянга орчим хүн, түүний дотор үймээнд оролцсон байж магадгүй хэмээн сэжиглэж буй цэргийнхнийг саатуулсан тухай эрх баригчид мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ