АНУ-д агаарын бөмбөлөг унасан байж болох шалтгаан

Цахилгаан дамжуулах шугамтай мөргөлдсөн нь Техас муж улсад агаарын бөмбөлөг сүйрэх шалтгаан болсон байж магадгүй гэж АНУ-ын Колдуэллын тойргийн шүүгч Кен Шоуэ мэдэгдсэнийг телевизийн CNN сувгаар мэдээлжээ.
Одоогийн байдлаар болсон хэрэг явдлын шалтгааны тухай мэдээлэл бага байгаа ч,агаарын бөмбөлөгшатаж, унахынхаа өмнө цахилгаан дамжуулах шугам шүргэсэн “бололтой” гэж шүүгч тодруулан тайлбарласан байна.
Техасын нийгмийг аюулаас хамгаалах газрын өөр нэг хүний хэлснээр, хэргийг мөрдөн шалгаж байгаа мөрдөн байцаагчид ч сүйрэл болсон энэ хувилбарыг ажлын хувилбар хэмээн үзэж байгаа ажээ.
Өнгөрсөн бямба гарагт шатсан агаарын бөмбөлөг унахад 16 хүн амь үрэгдсэнийг Техасын нийгмийг аюулаас хамграалах газар түрүүнд нь нотлосон юм.Сүйрэл Техас муж улсын Локхарт хотоос холгүй газар өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар өглөөний 07 цаг 40 минутад болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ