Хүүхдээ хөхөөрөө хооллох дэлхийн долоо хоног эхлэж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынсанаачлагаар, хөхөөрөө хооллох дэлхийн өдрийг(World Breastfeeding Week) наймдугаар сарын 1-нээс 7-нд явуулдаг юм. Хөхөөрөө хооллохыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн ДЭМБ болонНҮБ-ын Хүүхдийн сангийн Инночетын тунхаглалыг 1990 онд батласан нь уг долоо хоногийг бий болгох үндэслэлболжээ. Хөхөөрөө хооллох дэлхийн долоо хоногийн ажлыг өнөөдөр дэлхийн 170 гаруй оронд тэмдэглэж байна.Энэажил нь хүүхдээ эрүүл бойжуулахын тулд хөхөөрөө хооллохын ашиг тусын тухай эмэгтэйчүүдэд мэдээлэхзорилготой юм.Энэ арга хэмжээг зохицуулагч болох Хөхөөрөө хооллохыг дэмжих дэлхийн холбооны мэдээгээр,хөхөөрөө хооллох ньнярай хүүхдүүдэд зайлшгүй шаардлагатай тэжээлт бодисуудаар тэднийг хангах хамгийн сайн арга мөн ажээ. Зургаан сар хүртэл нь гагцхүү хөхөөрөө хооллож, харин дараа нь зохих нэмэлт тэжээлийнхамт хөхүүлсээр байхыг ДЭМБ бас зөвлөж байна. Үүнээс гадна,төрснөөс нь хойш нэг цагийн дотор хүүхдээ хөхүүлэх хэрэгтэйг ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэмдэглэж байна. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн санхөхүүл хүүхдийг хооллох дэлхийн стратеги хамтран боловсруулсан юм.Энэ хөтөлбөр ньнялх хүүхдийн хоол тэжээлийг сайжируулж,тэдний өсөлт, хөгжилтийг хангаж, түүнчилэн эрүүл мэндийгнь сайжируулах ёстой юм.Хүүхдийн амьдралын эхний сарууд болон жилүүдэдхоол тэжээл чухал ач холбогдолтойг нотлосон бодит баримтад үндэслэн уг стратегийг боловсруулжээ.Өөрийн чухал үүргийг биелүүлэхэд нь шаардлагатай дэмжлэгийг эх хүн бүрт үзүүлэхийнчухлыг уг стратегид онцлон тэмдэглэсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ