80 жилийн өмнөх энэ өдөр зуны олимпийн ХI наадам Берлинд нээгджээ

80 жилийн өмнөх энэ өдөр зуны олимпийн ХI наадам Берлин хотод нээгдэж, наймдугаар сарын 16 хүртэл үргэлжилжээ.Олимпийн наадмын өмнөх бүх түүхтэй харьцуулахад, энэ Олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө хамгийн олон хот, тодруулвал Александрия (Египет), Барселон (Испани), Будапешт (Унгар), Буэнос-Айрес (Аргентин), Дублин (Ирланд), Хельсинки (Финланд), Рио-де-Жанейро (Бразил), Ром (Итали), Луизиана (АНУ) болон Германыдөрвөн хот - Берлин, Кельн, Нюрнберги Майнын Франкфурт хот өрсөлджээ. Тэгээд 1916 оныолимпийн VI наадам болоогүй Берлин хотыг сонгосон байна.Германы засгийн эрх нацистуудын гарт орохоос нэг жилийн өмнө ОУОХ ийм шийдвэр гаргажээ. Тийнхүүбэлтгэл ажил бүр нацист дэглэмийн нөхцөлд болсон байна. Герман хүний нягт нямбай чанар,бүхнийг дээд зэргийн түвшинд хийж гүйцэтгэх эрмэлзлэл эерэг зүйл болж, хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан, 100 мянган хүний багтаамжтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барьжээ.Олимпийн наадамд 41 орны 4 сая орчим хөгжөөн дэмжигч, сэтгүүлч ирсэн байна. Олимпийн наадмыг анх удаа телевизээр дамжуулж, нээлтийн ёслолын үеэр оролцогчдын асар том парад хийжээ.
1936 оны олимпи оролцогчдын тоогоор ч дээд амжилт тогтоосон бөгөөд49 орны 4066 тамирчин (тэдний 331 нь эмэгтэйчүүд) ирсэн байна. Олимпийн наадамд Афганистан, Бермудийн арал, Боливи, Коста-Рика, Лихнтенштейнулс анх удаа оролцжээ.Олимпийн хөтөлбөрт спортын 19 төрөл орсон байна. Албан ёсны бус дүнгээр, Германы шигшээ баг олимпийн наадмыг тэргүүлж (89 медаль, үүний 33 нь алт), АНУ-ын шигшээ баг удаалж (56 медаль, үүнээс 24 нь алт),Унгарын баг гурвалжээ (нийтдээ 16 медаль, үүнээс 10 нь алт). Гэвч хар арьстан, ойрын зайн гүйлтийналдарт тамирчин Жесси Оуэнс нэг дордөрвөн алтан медаль авч, олимпийн наадмын жинхэнэ дуулиан болжээ. Дашрамд дурдахад, АНУ-ын шигшээ багийн хар арьст тамирчид нийтдээзургаан алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ