"Ган үзэг 2016" яруу найргийн наадам болно

Өнөөдөр УБТЗ-ын Соёлын ордонд 18:00 цагаас "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болно. Энэхүү наадмыг МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчлах зорилготой аж. Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох боломжтой бөгөөд бүтээлийг УБТЗ-ын Соёлын ордны 110 тоотод өнгөрсөн сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ