Эрдэмтэд харагдуулдаггүй цув хийх боломжгүй тухай мэдэгджээ

Ямар нэг биетийг харагдахгүй болгож чадах материал бүтээсэн тухай мэдэгдэл үе үе хийж байсан хэдий ч, эрдэмтэд ийм цув хийх боломжгүй гэж мэдэгджээ. Тэдний үзэж байгаагаар,хүн мэтийн тийм том биетийн хувьд зайлшгүй шаардлагатай үзүүлэлт бүхий материал хараахан олдоогүй л байна.
Хүн юмуу өөр аливаа том биетийг далдлах чадвартай үл харагдуулах цув хийх боломжгүй гэж Техассын их сургуулийн физикчид сүүлчийн судалгааныхаа үр дүнтэй холбогдуулан мэдэгджээ. Цув дотор нь нуугдах биетийн адил мөн тийм хэмжээтэй байхад хамаг учир байгаа гэнэ. Гэвчтийм тохиолдолдгэрлийн долгионы урт нь цувны хэмжээг нэмэгдүүлэхтэй шууд пропорционал байдлаарбагасах ёстойг цахилгаан сүлжээний онол нотлодог байна.Энэ ньямар нэг өнгөний зөвхөн нэг нь лхарагдахгүй болно гэсэн үг юм. Хэрэгтэй өнгийг харагдуулахгүй болгоход ялгардаг энерги ньбусад илүү хурц өнгөний цацраг болж хувирдаг ажээ.
Эрдэмтэд харагдуулахгүй болгодог цув хийх гэж арван жилийн турш оролдож байгаа гэнэ.Энэ асуудлыг анх судласан Жон Пендри тэргүүтэйбританийн эрдэмтэднуух шаардлагатай биетийг гэрэлтүүлэхийн тулдоптикийн өвөрмөц шинж чанар бүхий материал гэгчийг ашиглахыг санал болгож байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ