ОБЕГ-ын зарим удирдлагуудыг саатуулжээ

Aвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч баасан гариг буюу долдугаар сарын 29-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын зарим удирдлагуудыг шалгажээ. Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадамыг ээлжийн амралттай байх үед дуудуулж албан өрөөнд нь нэгжлэг хийжээ.
Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ба Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарыг нь шүүгчийн захирамжаар цагдан хориод байгаа аж. Түүнчлэн АТГ-аас уг хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэх ба улсын нууцтай холбоотой байж болзошгүй гэсэн юм.
Албан бус эх сурвалж мэдээллэхдээ, ОБЕГ-ын удирдлагуудыг онцгой албаны хэрэгцээнд тусгай тоноглосон “Газель” маркийн машин авах тендер зарласан ч ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ