Орон нутгийн замд болгоомжтой зорчоорой

Наймдугаар сарын 03-05-ны өдрүүдэд баруун болон хойд зүгийн нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Тиймээс хөдөө орон нутгийг зорин яваа жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд учруулахаас урьдчилан сэргийлж замын зорчих хэсэг, гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хурдаа зөв сонгож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцохыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ