40 литрийн устай саванд хүүхэд унаж амиа алджээ

Иргэд амралт зугаалгаар явахдаа усанд осолдож амиа алдах явдал их гарч байна. Тухайлбал, долдугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн сайхан сумын 3-р баг “Хараа” голд тус сумын 1-р багт суух 37 настай Л усанд орж байгаад живж нас баржээ.
Өчигдөр Тосонцэнгэл сумын “Нэгдсэн эмнэлэгт Дархан-Уул багт оршин суух гурван настай Б 40-н литрийн устай сав руу унаж амиа алджээ. Түүнчлэн БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад БЗД-12 хороонд суух Т.Э /эр.06н/, Т.Э /эр.09н/ нар живж нас барсан хэргийг БЗД-ийн ЦХ-3 шалгаж байна.
БЗД-11 “Адам Ева”-гийн хөшөөний харалдаа туул голын эрэг дээр БЗД-5. хороонд суух 44 настай Б нь согтуурсан үедээ голд сэлж байгаад живж нас барсан аж. Эдгээр хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын цагдаагийн постын хажууд тогтмол усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 14:54 цагт /15:30 цаг/ хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн М /18 настай, эрэгтэй/ тогтмол усанд осолдож нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний баруун талд Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 16:12 цагт /18:50 цаг/ хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /49 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ