12 жил нүүрээ алчуураар халхалсан эмэгтэйн аймшигт үнэн
12 жил нүүрээ алчуураар халхалсан эмэгтэйн нууц материал цахим орчинд тархах болжээ. Тус материалын дагуу 5 эх сурвалжийг хооронд нь нэгтгэн харьцуулж хүргэж байна. Тус эмэгтэйг Сандра гэдэг бөгөөд 3 хүүхдийн ээж юм. Тэрээр нөхөртэйгээ гэрлээд 12 жил болсон байна.

12 жилийн турш түүний нөхөр нь Сандраг зодож танхайрдаг байжээ. Сандра энэхүү өвдөлтийг арай гэж тэсдэг байсан гэнэ. Түүний зодуулан байж өдий хүртэл тэсч ирсэн ганц шалтгаан нь үр хүүхдүүддээ эцэггүй хүүхдүүдийн зовлонг үзүүлэхгүй гэсэндээ гэжээ.

Хамгийн сүүлд зодуулахдаа үхэл амьдралын зааг дээр ирсэн бөгөөд эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт 3 хоног хэвтсэн байна. Азаар Сандра амьд үлдэж чаджээ. Хүүхдүүд нь ээжтэйгээ уулзах гэж эмнэлэгт ирэхдээ таниагүй аж. Сандраг царайгаар нь бус дуу хоолойгоор нь таньсан гэнэ. 12 жилийн турш нүүрээ алчуураар халхалж ирсэний үр дүн энэ юм байлгүй дээ хэмэн хэлжээ.

Дебора Алесси гэх эмэгтэй Сандратай адил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж явсан нэгэн. Тэрээр Сандрагийн зовлонг дуусгаж нөхөрөөс нь салгахаар хөөцөлдөж байгаа аж. Мөн гоо сайхны мэс засал хийлгэж хэвийн төрхөнд нь оруулахаар болжээ.

Олон эмэгтэйчүүд Сандрад зөвлөгөө өгч байгаа бөгөөд мэс заслын мөнгө нь ч хурдан цугларч байгаа гэнэ.
Сандрагийн өмнөх төрх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ