З.Энхболд олон улсад загварын карьераа эхлүүллээ

“Гоёо” брэндийн загвар өмсөгч Э.Энхболд тун удахгүй “International fashion super model” олон улсын уралдаанд оролцохоор болжээ. Тус уралдаан нь 9-р сарын 8-аас 12ны хооронд Хонгконгт болох бөгөөд энэхүү уралдааныг “Solid” хувцас загварын агентлаг болон Азийн загвар өмсөгчдийн ассоциаци хамтран зохион байгуулж байгаа аж.

Э.Энхболд чадварлаг загвар өмсөгч. Тэгэхээр шилдгээр шалгарвал гадаадын агентлагуудтай хамтран ажиллан боломж нээгдэнэ гэсэн үг юм.Тус тэмцээний зохион байгуулагчдын зүгээсманай улсаас загвар өмсөгч Э.Энхболдоос гадна Б.Буджаргал, Ю.Балжидмаа нарыг сонгож авсан бөгөөд тэд өнгөрсөн амралтын өдөр Хонгогт очиж хэвлэлийн бага хуралд оролцсон байна.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ