Улаанбаатарт 36 хэм дулаан

Өнөөдөр Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал хээрийн нутгуудаар
аагим халуунүргэлжилнэ.
2016 оны 08 дугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа, Түргэний уулсаар 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар 34-39 градусбусад нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 35-37 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ