Г.Маралмаа ба сахиусны шийтгэл

Энэ эмэгтэй хүний нялх үрийг зовоож нулимсыг нь барж байсан. Охины эцэг нь мэдэж байсан ч охиноо эрсдэлд үлдээж, амь насыг нь хамгаалж чадаагүй. Энэ харамсалтай, зүрх зүсмээр хэргийн эцэст төрсөн үрээ алдсан эцгийн харуусал гэмшил нь хэмжээндээ тулсан байх гэж өрөвдөх хүмүүс ч бий. Яагаад ч зүгээр явж болохгүй хүн. Шийтэл хүлээх ёстой гэсэн хэсэг ч бий.
Шүүхээс гадна явагдаад байгаа нийгмийн энэ шүүлтээр хэн нэгний амьдралын дотоод асуудлыг шууд зөвтгөх, буруутгах нь учир дутагдалтай. Нийгэмд Г.Маралмаа шиг хойд эхчүүд нэгээр зогсохгүй ба одоо ч хаа нэгтээ байж л байгаа. Охины харамсалтай үхлээр нэгэнт ил болж дуулиан тарьсан энэ хэргээс сургамж авч адил төстэй харгислал, гэр бүлийн хүчирхийллийгхазаарлахад нөлөөлөх нь Т.Цогт Г.Маралмаа нарын амьдралд нийгмээрээ хутгалдаж буруу зөвийн дүгнэлт өгөхийн өчүүхэн цагаатгал болох юм.
Г.Маралмаа хувь хүнийхээ хувьд ямар ааш авиртай, ямар эхнэр байсныг бид төдийлөн сайн мэдэхгүй. Харин түүнийг ямар чбайсан Удган гээд сахиус залах зан үйл хийдэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр ил болсон. Түүний охиныг тамлах нэг гол шалтаг буюу сэдэл нь удганы зан үйл байсан ба бяцхан охиныг бөөгийн зарим нэг гаж үйл, дадалдаа оролцуулахаар дарамталж байсан гэж болохоор. Шуудхан хэлэхэд Г.Маралмаагийн “Удган” гэх дөвчигнөл нь охиныг тамлах цуврал давталтыг өдөөж байсан санагдсан. Энэ л гол асуудал юм.
Өдрөөр биш цагаар нэмэгдэж байгаа удган, зайрангууд нялх балчирууд, өвгөд настнууд, ядарсан тэвдсэн хүмүсийн сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр “бөөлсөөр” байгаад асуудал байна. Г.Маралмаа удган энэ тэр гээгүй, жирийн нэг хойд ээж байсан бол охиныг тэгтлээ харгислаж хандаа ч билүү гэж бодогдоно. Түүнийг охиныг тамлах, шийтгэх гол шалтаг нь орой болгон хийдэг байж болох сахиус буулгах дөвчигнөөн байсан гэж ойлгогдохоор дүр зураг харагддаг.
Охин “Г.Маралмаа аниагийн сахиус буухаар намайг сөхрүүлж суулгаж байгаад цохьдог. Тэгэхээр нь би “Баярлалаа өвөө” гэж хэлэх ёстой” гэж ээж, эгч нартаа ярьж байсан байдаг. Мөн Г.Маралмаа сахиусаа буулгахаараа охиныг “Ээжийнх нь хормойн бузрыг арилгана” гээд зоддог байсан талаарх гэрчүүдийн мэдүүлэг хэргийн материалд авагдсаныг шүүх хурал дээр хэлсэн. Магадгүй өөрийгөө “Удган” гэж итгэсэн Г.Маралмаа буулгадаг өвөөгийнхөө тааллаар болж байна гэж охиныг харгислан дарамтахаа зөвтгөж даварч байсан ч байж магадгүй. Ийм хоосон, хүйтэн сэтгэлтэй болж байж сүнсээ эзэмддэг гэх хуурмаг удган, зайрангуудыг цэгцлэхгүй бол болохоо байсан сануулга нялх охины үхлийн ард үлдлээ.
Ийн хүнийг ноёлох дарамтлах сонирхол нь давамгайлаад, тэнгэрээсавшиг сүнс авдаг гэх удганууд, тэднийг олж тодруулаад байгаа бөө зайрантангуудын судалгааг гаргаж сэтгэл зүйд нь таарсан сургалт явуулахад төрийн байгууллагаоролцмоор.
Гэнэт тодроод, тодруулаад байгааудган зайрангууд зарим талаар сэтгэцийн асуудалтай болчихсоноо мэдэхгүй яваад байж болох талтай. Үнэхээр бас цаанаасаа төрсөн гэдэг бөө сүнс энэ тэр байх тухай итгэл үнэмшлийг ор тас үгүйсгэх гэсэнгүй.Түүнийгээ яаж зөв таньж мэдэх, бөөгийн харын гэх шашны мөн чанарын талаар зөвлөгөө чиг өгдөг мэргэжилтэн судлаач нараар сургалт явуулсан ч гэмгүй.
Бид нийгмээрээ нэг Г. Маралмааг жигшин харааж суух энэ үед өөр хаа нэгтээ харанхуй гэрт, лааны гэрэлд хэн нэгнийг эрхшээл дарамтандаа оруулж буй хэчнээн ч “Маралмаа” удганууд байгаа юм билээ. Тэд өнөөх догшин сахиусныхаа буултаар гэмгүй нялхасыг хэрхэн зовоож байгааг тоолж, таашгүй л байна.
Б.Ихэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ