Бүсийн хэмжээний сургалт, мэдээллийн жишиг төвтэй болно

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол улсад “ХАА-н бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг сайжруулах технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2014 оны 3 дугаар сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.

Энэхүү төслөөр Монгол улсад ХАА-н болон МАА-н гаралтай бүтээгдэхүүн /төмс, сонгино, шар хулуу болон бусад үндэст ногоо/-ийг хадгалах зоорины технологийг нутагшуулах ажлыг эхлүүлжээ. Төслийн хүрээнд Японы Хоккайдо мужийн Жижиг, дунд үйлдвэрийн холбооны Токачи дахь салбар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран Төв аймгийн Борнуур суманд 10*6 хэмжээтэй 20 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорийг барьж ашиглалтанд оруулсан байна. Түүнчлэн Монгол орны хүйтэн уур амьсгалд тэсвэртэй агуулах, зоорины байр барих барилгын материалын үйлдвэрлэлийнтехнологи болон стандартыг хамтран боловсруулах мөн ХАА-н бүтээгдэхүүний зориулалттай зоорины менежментийн нэгдсэн системтэй болох, фермерийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх технологийг тариаланчдад таниулах ажлыг эхлүүлжээ. Үүний үр дүнд “Хүнсний ногоог шууд борлуулах цэг байгуулах, хөрсний үржил шимийг сайжруулах” шинэ төслийг эхлүүлж байгаа бөгөөд төслийн зорилго, ач холбогдлыг өнөөдөр /2016.06.09/ танилцуулж байна. Энэхүү арга хэмжээнд Архангай, Орхон, Булган, Төв аймгийн 70 гаруй тариаланч оролцож байна. Төслийн үр дүндшинээр баригдсан зоорийг ашиглан ХАА-н гаралтай бүтээгдэхүүний маркетинг, кластрын тогтолцоог бий болгох зорилго бүхий бүсийн хэмжээний сургалт, мэдээллийнжишиг төв байгуулахюм.Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ