Маргааш "Цусаа бэлэглэх өдөр"

Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 03-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ба сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой билээ.

Энэ сарын 03-ны өдөр УБТЗ-ын мэргэжлийн баярыг угтаж УБТЗ-ийн нэгдсэн эмнэлгийн хамт олон ЦССҮТ-тэй хамтран "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" уриан дор зохион байгуулах гэж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ