МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна


Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Энэ хуралдаанаар дэд сайд нарыг томилох бололтой. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн бөгөөд тэд дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Мэргэжлийн Засгийн газар нь 13 яам, 13 сайдтай ажиллаж байгаа бол мөн дэд сайд нар 13 байх учиртай. Гэхдээ зарим яамдыг нэгтгэсэн тул нэгтгэсэн яамууд хоёр дэд сайдтай болж ч магадгүй юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ