МУГЖ Ж.Алтанцэцэг хүүхдүүдэд шинэхэн тоглоомын талбай бэлэглэлээ

МУГЖ Ж.Алтанцэцэгийн хүүхэд багачууддаа зориулан бүтээсэн хүүхдийн тоглоомын талбайн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Налайх дүүргийн хүүхэд багачууддаа “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр МУГЖ Ж.Алтанцэцэг ая дуугаа өргөн барихдаа баяр дээр нь баяр нэмж 48-51 дүгээр байрнуудын өмнөх хуучин тоглоомын талбайг цоо шинэхэн тоглоомын талбай болгоно гэж амласан нь саяхан. Тэгвэл 10 шард хүүхэд насаа үдсэн гавьяат маань тоглоомын талбайгаа тохижуулж нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд түүний найз УИХ-ын гишүүн А.Ундраа, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Зоригт, 2 дугаар хорооны Засаг дарга Ж.Нямсүрэн, СТА Сийлбэрч дуучин Т.Баттогтох болон түүний дотны найзууд хүрэлцэн ирсэн. 10 шарын СӨХ-ийн хамт олон, 2 дугаар хорооны ажлын алба, найз нөхдөөс нь хүүхэд багачуудын амрах ая тухтай орчинг бүрдүүлж өгсөн гавьяатад дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм. Энэхүү арга хэмжээнд поп дива С.Наран, “Мотив” хамтлагийн дуучин н.Ганбаа хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ