Улаанбаатар хот НҮБ-тай хамтран “Ногоон хөгжил” төсөл хэрэгжүүлнэ


Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Та бүхний гаргаж байгаа чухал санал санаачилгыг дэмжин ажиллах болно. Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд тусгасан асуудлын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар баталсан. Тиймээс Хотын хөгжлийн хөтөлбөрийг ерөнхий төлөвлөгөө , нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилттой уялдуулах хэрэгтэй. Хөгжил тодорхойлох олон баримт бичгүүдийг гаргаж байгаа ч хэрэгжүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Тиймээс баталсан баримт бичгүүдээ иргэдэд ил тод болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулах, хамтран ажиллах чиглэлээр ч тусгай төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. МөнУлаанбаатар хот ногоон хот болох зорилт тавин ажиллаж байгаа учраас НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Ногоон хөгжил” төслийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ