Өнгөрсөн жил 73 мянган оюутан төлбөрөө бүрэн төлөөгүй байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт улсын болон хувийн их, дээд сургуулиудын захирал, холбоодын удирдлагатай уулзаж, сургалтын төлбөрийг энэ жил нэмэгдүүлэхгүй байх талаар зөвшилцөж ойлголцолд хүрчээ. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмсэнтөдийгүй сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөгт хүрсэн юм.

Үүний улмаас хувийн зардлаар суралцдаг нийт 150980 оюутны 49 хувь болох 73 мянга орчим оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй гэсэн мэдээллийг БСШУС-ын яамны зүгээс мэдэгдэж байна. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ жилийн хувьд сургалтын төлбөрийг дахин нэмэгдүүлэх нь нийгэмд илүү их дарамт үзүүлнэ гэж талууд үзжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ