Цэцэрлэгийн хүртээмжийг улсад 16, хотод 12 мянгаар нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яам шаардлагатайзарим арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар, харин Улаанбаатар хотод 12 мянгаар нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгайзөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цаг алдалгүй шийдэх үүргийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь холбогдох албаныханд өгөөд байгаа.Эдгээр арга хэмжээний үр дүндорон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6,аймаг, нийслэлийн нийт хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно гэж тооцоолжээ.Өнгөрсөнжил “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-аас сайн үйлсийн аян зарлаж,3000хүртэлх хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй сургахаарсалбар яамтай гэрээ байгуулсан юм. Сайн үйлсийн энэ аянд зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхэд л хамрагдах юм.Уг ажил энэ хичээлийн жилд ч мөн үргэлжилнэ гэжБСШУС-ын яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ