Цагаан халат өмссөн хулгайчийг баривчиллаа

Цагдаагийн алба хаагчид цагаан халат өмсөн эмчийн дүр эсгэж хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна. Тодруулбал, О гэгч тавдугаар сарын 12-ны өдрөөс долдугаар сарын 13-ны хооронд нийслэлийн бүх дүүрэгт байрлах эмнэлэгт эмчийн цагаан нөмрөг өмсөн нэвтэрч, улмаар үйлчлүүлэгчдийн эд зүйлсийг хулгайлсан байна.

Тэрээр “Би дадлагын оюутан байна” хэмээн өөрийгөө танилцуулж, иргэдийн гар утас, түрийвч, цүнх, зөөврийн компьютер, мөнгө болон бусад эд зүйлийг хулгайлжээ. Мөрдөн байцаалтын явцад тэрээр 20 удаа гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байна. Үүнээс шалгалтын явцад зургаан удаагийн гэмт үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Сэжигтэн О нь 1990 онд төрсөн, Улаанбаатар хотын оршин суугч юм байна. Тэрээр дээд боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд шунахайн сэдэлтэйгээр уг хэргийг үйлдсэнээ хүлээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ