Хотуудын хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэнэ

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэн болно. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт 11:00 цагаас эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон форумд оролцохоор ирсэн хүндэт зочид оролцоно.

Нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Пусан хотын дарга Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн өмнө Нийслэлийн Засаг дарга С.Батболд Пусан хотын даргыг хүлээн авч уулзана. Энэ үеэр хотуудын хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ