Террористууд Сирид химийн зэвсэг хэрэглэжээ

Террористууд сирийн Алеппо хотод химийн зэвсэг хэрэглэжээ.Тэд хордуулагч бодис бүхий сумаар хэд хэдэн удаа буудаж,үүний улмаас таван энгийн иргэн амь үрэгдсэнийг хотын журамт цэргийнхэн мэдээлжээ.

Тэд амьсгал боогдуулж, мэдргэлийн системийгмуутгадаг бодис бүхий зэвсэг хэрэглэсэн тухай тэнд ярьцгаасан байна. “Таван хүн бахардаж нас барсан” гэжжурамт цэргийн төлөөлөгч тодруулан тайлбарлажээ.Түүний хэлснээр, сумнууд хоёр хороололд дэлбэрсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Сирид таван эмнэлэг агаарын цохилтод өртжээ. Эдгээрээс гурав нь Алеппо хотод байсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчСтефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний хэлснээр, тус оронд иргэний дэд бүтэц, ялангуяа эмнэлгийн байгууллагуудад цохилт өгсөөр буйд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн сэтгэл гүнээ зовниж байгаа ажээ. НҮБ-ын эх сурвалжийн мэдээгээр, ийнхүү цохилт өгснөөр олон арван хүн, түүний дотор жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгдсэнийгерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч дурдсан байна.

Алеппо хотод цахилгаан, усан хангамжийн систем эвдэрч, оршин суугчид гэрэл, усгүй болсныг тэр мэдээлжээ. Эмнэлэг болон иргэний дэд бүтцийн бусад объектод халдахаа эцэс болгохыг тэрээр Сирийн тэмцэлдэгч бүх талд уриалсан байна. Агаараас цохилт өгсөн тухай мэдээлэл Сирийн засгийн газрын бус байгууллагуудаас ирснийг ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак мэдээлжээ. Террористуудын хяналтад байдаг нутагт байгаа засгийн газрын бус байгууллагууд Оросын дэмжиж буй засгийн газрын цэргийг иргэний дэд бүтцийн объектуудыг буудсан хэмээн нэг бус удаа буруутгаж байсан юм.

ОХУ-ын БХЯ энэ мэдээллийг няцаагаад, Оросын агаар-сансрын хүчин террористуудын байрлалуудад л цохилт өгдөг гэж онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ