Түймрийн цурамнаас ассан түймрийг цурамд оруулжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээнбагийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ долдугаар сарын 31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарчээ. Энэ тухай мэдээллийг энэ сарын 01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 22:10 цагт цурамд оруулсан байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ