Амралт, сувилалуудад хяналт, шалгалт хийж байна

Монгол Улсын шадар сайдын 2015 оны 133 дугаар тушаалын хавсралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 01/37 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, сувилал, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалтыг НМХГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч /улсын байцаагч/ нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 07 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд шалгалтыг хийлээ.
Шалгалтад нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдлаа.
Хүснэгтээр харуулбал:
№ |
Хамрагдсан дүүргүүд |
Шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тоо |
1 |
Сонгинохайрхан дүүрэг |
25 |
2 |
Хан-Уул дүүрэг |
13 |
3 |
Баянзүрх дүүрэг |
11 |
4 |
Сүхбаатар дүүрэг |
6 |
5 |
Чингэлтэй дүүрэг |
4 |
6 |
Налайх дүүрэг |
42 |
Шалгалтаар “Газрын тухай” хууль, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хууль, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль, “Усны тухай” хуулиудын хэрэгжилтийг газар дээр нь шалгасан ба амралт, сувилал, аялал жуулчлал, баазын зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгээгүй, гүний худаг ашиглах зөвшөөрөлгүй зэрэг томоохон зөрчлүүд илэрсэн ба улсын байцаагчийн хугацаатай 33 албан шаардлага, 5 зөвлөмж хүргүүлж 1 аж ахуйн нэгжид 576000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.Хяналт шалгалт үргэлжилж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ