Өчигдөр 43 согтуу жолоочийг журамлажээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 272 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Шар хадны зам,Тэнгис авто угаалгын урд замд T.Prius маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Vitz маркийн, T.Sprinter маркийн И жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 36 настай эмэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн байна.
2. БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж Хорооллын 24-р байрны урд замд T.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 05 настай эмэгтэй Х-г мөргөж гэмтээжээ.

Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг Замын цагдаагийн газраас зохион байгуулан явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ