Цэргүүд 20 мянга гаруй зорчигчдод туслаад байна

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байрлуулж, зорчигчдод туслах болсон билээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 6-наас эхлэн өнөөдрийг хүртэл цэргийн алба хаагчид тээвэрчин, зорчигчдын аюулгүй зорчиход тусалсаар байгаа юм.
Зэвсэгт хүчний байрлуулсан түр гүүрээр одоогийн байдлаар 20 мянга гаруй зорчигч нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна. Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан зорчигчид их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрдэг аж.Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид түр гүүрэн дээр ажиллаж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ