Туул голоос 60 орчим насны эрэгтэйн цогцсыг олжээ

Аагим халуун өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол усанд осолдох эрсдлээс сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна. Учир нь усанд үйж амиа алдсан иргэдийн тоо баримт өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Тухайлбал,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртайн “Хар усан тохой” Туул голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг өчигдөр буюу 2016.08.02-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис-хаан олон улсын нисэх буудлын харалдаа Туул голын усанд хүний цогцос байна, гаргаж өнгө үү гэсэн дуудлагыг өчигдөр 18:38 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр хаяг тодорхой бус 60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Гурван ёл” гэдэг газар “Онон” голд /Онон голын гүүрнээс зүүн зүгт 6 км-т/ Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б /48 настай, эрэгтэй/ усанд орж алга болжээ. Энэ тухай дуудлагыг 2016.08.01-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, ар гэр болон орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдрийн байдлаар анх осолдсон газраас 30 км явсан эрлийг тус тус үргэлжлүүлж зохион байгуулж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ