Ц.Сандуй: Иргэдийн сэтгэл ханамжийн асуудал нь хотын ногоон байгууламжтай шууд холбоотой

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд Их эзэн Чингис хааны нэрэжмит талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг НИТХ-ын дарга Ц.Сандуйнээж үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мөн түүнчлэн “Байгаль экологийн” цогцолбор бодлогыг хэрэгжүүлэхээрхотын нийт иргэдийн дэмжлэгийг авсан “ Аз жаргалтай хот” хөтөлбөрийн үндсэн зорилготойнийцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Тус хөтөлбөрт тусгагдсан
1.Амжиргаанытүвшинг дээшлүүлж, хамгаалах,
2.Эрх зүйн орчин бүрдүүлэлт
3.Санхүү, бизнес хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудынхөгжил
4.Байршил, суурьшлын зохицуулалт
5.Орон сууцны бодлогын шинэчлэл нь аз жаргалтай Улаанбаатарчууд болох үндэс суурь юм.
Аз жаргалтай хот гэдэг нь тухайн хотын иргэдийн сэтгэл ханамжийн асуудал юм. Сэтгэл ханамжийн асуудал нь тухайн хотын ногоон байгууламжтай шууд холбоотой байдгийг судлаачид, хот байгуулагчид нэгэнт тогтоосон билээ.
Тиймээс тус үзэсгэлэнд танилцуулагдаж буй ногоон технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа тусгах, ашиглах шаардлага өдрөөс өдөрт урган гарч байна.
Энэ ч зорилгын үүднээс бид ирэх 4 жилд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлэх чиглэлээр тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг ашиглан хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Ингээд энэ удаагийн “ Хотын ногоон шийдлүүд -2016” үзэсгэлэн улам их үр өгөөжтөй байхыг билэгдэн үзэсгэлэнгээ нээснийг илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ