"Live from UB" киног үнэ төлбөргүй үзүүлнэ

Дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь энэ сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18:00 цагт Монгол дахь нээлтээ хийнэ.

Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оруулах юм. Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг газруудын фондод бэлэглэж, цаашид энэ киног үзэх боломжтой болох юм байна.

“Монгол рок-н-ролл” хэлэлцүүлэг

Мөн энэ сарын 12-нд буюу Киноны нээлтийн дараа долоо хоногт “Монгол рок-н-ролл” нэртэй хэлэлцүүлэг энэ сарын12-ны 19:00 цагаас Гэгээнтэн Энтертайнмент төвийн CUE+ кафед болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюсерүүд оролцох ба энэхүү кинонд оролцсон тухайгаа, Монголын рок-н-ролл хөгжмийн урсгал дэлхийд цаашаа хэрхэн хөгжих боломжтой талаар хэлэлцэнэ. Мөн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, продюсерууд оролцох ба Моханик хамтлагийн тоглолт болно.

Нэгэн цагт Улаанбаатар хотод рок хөгжим эрх чөлөөний билэг тэмдэг, гадаад ертөнцийг сонирхох шалтгаан болж байсан бол өдгөө үндэсний соёл, төрхөө илтгэх зэмсэг болжээ. “Live From UB” баримтат кино ньМоханик хамтлагийн өнөө цагийн үндэсний соёлын илэрхийлэл болсон шинэ хөгжим бүтээх явцыг үзүүлэх юм.

М.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ