50 тарвага илрүүлж устгалд оруулжээ

БОХ-ын улсын байцаагч Б.Уламбаяр, хэсгийн цагдаа Л.Бат-Пүрэв, байгаль хамгаалагч Д.Ганбат, Б.Пүрэвцэрэн нар Хэрзийн хясаа гэдэг газраас Цагаан-Уул сумын фургон автомашинаар тээвэрлэж явсан 50 ширхэг тарвагыг илрүүлжээ. Энэ мэдээллийн дагуу ЗӨСТ-ийн дуудлаганд үйлчлэх баг нийт 10 ширхэг тарваганаас дээж авч гадны шимэгчдийг олзворлож, морфобиологийн хэмжилтүүдийг хийж, сорьц материалыг дээжлэн ариутгал халваргүйтгэлийг халдвар хамгааллын дэглэмийн зааврын дагуу хийж, сорьц материалыг лабораторийн шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Ажлын хэсэг устгалын ажлыг сумын төвийн хог хаягдлын цэг дээр 2x1.50 хэмжээтэй устгалын нүх ухаж, хлорын шохойг дэвсэж, үечилсэн дарааллаар хийж булж, устгах аргаар гүйцэтгэв. Ариутгал халваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан устгалын ажилд хяналт тавьж ажилласан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ