Эрээн орох автобус шатаж Монголчууд эд бараагаараа хохирлоо

Өнгөрсөн шөнөБээжингээс Эрээн орох замд явсан автобус араасаа шатаж 00.00-01.00 цагийн үед осолдсон байна. Тухайн автобус дотор зөвхөн манай улсын иргэд байсан бөгөөд унтаж явсан 37 монгол иргэний бичиг баримт, ачаа бараа шатжээ. Хятадын консул "Осол манайтай хамаагүй, тээврийн компани хариуцна" гээд тоохгүй байгаа аж. Ослын шалтгааныг тодруулахаар тус автобус үйлчилгээг эрхлэн явуулдаг тээврийн компанитай холбогдоход "Автобусны мотор шатсан" гэхээс өөр тайлбар өгөөгүй байна. Монгол иргэдийг гутал хувцас юу ч үгүй бөөнөөрөө нэг буудалд байрлаж байгаа гэнэ. Бүх хүн бууж амжсаны дараа автобус дэлбэрчээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ