Экологич О.Н. Фадеевыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг Улаанбаатар хотыг бүтээн байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныгнь үнэлэн "Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Тэрээр хотуудын найрамдалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлт, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ