Нарны тосон дээрх SPF-ийн тэмдэглэгээ ямар учиртай вэ?
Арьсыг юу гэмтээдэг вэ? Нарны туяа, салхи, агаарын бохирдол, хуурайшилт, стресс, байгалийн хөгшрөлт... Гэтэл монголчууд бид салхи ихтэй өндөрлөг газарт, хурц нартай, хуурай, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдарч байна.
Арьс арчилгааны үндсэн бүтээгдэхүүнүүд болох цэвэрлэгч, чийгшүүлэгч, өдөр шөнийн тос нь арьсны өдрийн турш аль хэдийнэ авсан гэмтлийг арилгах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг бол нарны туяа, ширүүн салхи, тоос тоосонцор, агаарын бохирдлоос нарны тос л хамгаалдаг байна.
Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Үүнийг нарны хэт ягаан туяа буюу UVA, UVB гэж тэмдэглэдэг байна. UVA нь арьсны гүнд нөлөөлж хөгшрөлтийг нэмэгдүүлж, арьсыг амархан үрчлээтүүлдэг. Харин UVB нь арьсыг маш хурдан түлдэг нарны хэт ягаан туяа юм.
Ялангуяа UV туяаны үйлчлэл хамгийн өндөр байдаг зуны улиралд өдөр тутамдаа нарны тосыг зайлшгүй хэрэглэх нь зөв юм.
Нарнаас заавал хамгаалаарай:
Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Нарны тосыг хэрэглэснээр хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаалдаг.
Нарны тосон дээрх SPF-ийн тэмдэглэгээ нь:
Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 – зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг.
Наранд гарснаас хойш эхний арван минутанд л арьс түлэгдэх эхний шатандаа орж эхэлдэг. Нарны тосны хамгаалах хугацааг тодорхойлоход SPF15-ийн тоог нарны туяа үйлчлэх дундаж хугацаа болох 10 минутаар үржүүлж гаргана.
Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй. Монгол хүний хувьд хамгийн тохиромжтой нь SPF15-30, SPF/РА++ 30 гэсэн тэмдэглэгээтэй нь юм.
SPF-ээс гадна зарим тосон дээр РА гэсэн тэмдэглээ байдаг нь нарнаас хамгаалахаас гадна харлуулахгүй гэдгийг илэрхийлдэг. PA+++ нь зөвхөн UVA туяанаас хамгаалдаг бол SPF нь UVA, UVB хоёр туяанаас хоёулангаас нь хамгаалдаг байна.
№ |
Тэмдэглэгээ |
Хамгаалах хугацаа |
Тэмдэглэгээ |
Хамгаалах хугацаа |
1 |
SPF15% |
3 цаг |
РА+ |
4 цаг |
2 |
SPF30% |
5 цаг |
РА++ |
8 цаг |
3 |
SPF40% |
7 цаг |
РА+++ |
8-аас дээш цаг |
4 |
SPF50% |
9 цаг |
Нарны тосыг хэрхэн, яаж түрхэх вэ?
Арьсны хэлбэр болон наранд хэр удаан байхаасаа хамаараад тосны SPF-ийн хэмжээг сонгож болно. Арьс эмзэг, цайвар байх тусам SPF өндөр байх шаардлагатай. Түүнчлэн тосоо хэдэн цаг тутамд түрхэх ёстойг хүснэгтээс харж болно.
Арьсны хэлбэр |
1 цаг |
2 цаг |
3 цаг |
4 цаг |
5 цаг |
Маш цагаан /маш эмзэг арьс |
15 |
30 |
30 |
45 |
45 |
Цагаан/ эмзэг арьс |
15 |
15 |
30 |
30 |
45 |
Цагаан арьс |
15 |
15 |
15 |
30 |
30 |
Дунд зэрэг арьс |
8 |
8 |
15 |
15 |
30 |
Бор арьс |
4 |
8 |
8 |
15 |
15 |
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүний найрлаганд:
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах шүүлтүүрнь нарны хэт ягаан туяаг шүүж түлэх үйлчлэлийг нь бууруулдаг. Энэхүү идэвхтний найрлагуудын нэгдэлд avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг найрлагууд орсон байж болно.
E амин дэм нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй ДНК-гийн гэмтлээс хамгаалдаг.
Хэрэв SPF-тэй өөр бүтээгдэхүүн хэрэглэдэг бол заавал нарны тосыг:
Нарнаас хамгаалах найрлага буюу SPF-тэй энгэсэг, уруул өнгөлөгч, чийгшүүлэгч тос хэрэглэдэг бол наранд хэр удаан хугацааг өнгөрүүлэхээсээ шалтгаалаад тусдаа зориулалтын нарны тос хэрэглэх эсэх нь шалтгаална.
Оффисын ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, нүүрээ өдөрт хэд хэдэн удаа угаах шаардлагагүй бүсгүйчүүдийн хувьд тусдаа нарны тос хэрэглэх эсэх нь өөрийнх нь сонголт боловч, бусад SPF-тэй бүтээгдэхүүнүүдээ өдөрт 2-3 удаа түрхэж, гар хөл зэрэг биеийн хэсгүүдээ хамгаалах хувцас өмсөх хэрэгтэй юм.
Нарны тос хэрэглэхдээ анхаарах зүйл:
• Гэрээсээ гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхэх хэрэгтэй.
• Нарны туяанд өртөх арьсны бүх л хэсгүүдэд тосоо түрхэх хэрэгтэй. Нүүр, чих, гар, уруул гэх мэт. Харин үсээ хамгаалж нарны малгай өмсөөрэй. Учир нь үс ч бас нарны туяанд гандаж хөгширдөг.
• Цас, элс, ус нь нарны туяаг ойлгодог. Тиймээс энэ гурвын аль нэг нь ихтэй газар луу явах гэж байгаа бол нарны тос хэрэглэх нь бүр ч чухал.
• Нарны хэт ягаан туяа нь үүлийг нэвтэлдэг учраас, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглээрэй.
• 1-ээс дээш настай хүүхдийн арьсанд нарны тос түрхэж болно. Бага насны хүүхдийг аль болох сүүдэрт байлгаарай.
• Тосоо сонгохдоо хадгалах хугацаа, болон нарнаас хэдэн цаг айхгүйгээр явж болохыг сайн лавлаарай.
Нарны тос нь дангаараа 100% таны арьсыг хамгаалах боломжгүй бөгөөд дараах аргуудтай хослуулж хэрэглээрэй.
- Нарны илч хурц байдаг 11.00 – 15.00 цагуудад аль болох сүүдэр газар байх
- Нарны малгай, шил хэрэглэх
- Шүхэр хэрэглэх
- Арьсанд хэрэгтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ