Орон нутагт хоёр автомашин онхолдож жолооч нар нь амиа алджээ

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 238 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг 3-р амаржих газрын хашаан дотор T.Crown маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 05 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сум Хужиртын даваа гэх газар Г жолоочтой T.Chaser маркийн авто машин онхолдож жолоо 34 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон.
2. Баян –өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газар гороон замд Х жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Х-ийн амь нас хохирсон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ