Автобус нь шатсан монголчуудыг Элчин, Консул анхааралдаа авлаа

Бээжин-Эрээн чиглэлийн автобус шатаж монголчууд хохирол амссан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар ГХЯ, Консулын газраас мэдээ ирүүллээ.

"Энэ 8 дугаар сарын 4-ний 22:00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тохиолдол гарлаа. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна."

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, КОНСУЛЫН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ